widgeo.net

Дэлхийн цаг та харах хэсгээ зааж өгөөд тэр газрынхаа цагийг харах боломжтой

Torrent гэж юу вэ яаж файл татаж авах вэ

2011-08-21,00:42
Интернетээс ямар нэгэн програм, тоглоом, кино, дуу гээд хүссэн зүйлээ хэрхэн амархан олж, татаж авах вэ? Танд torrent туслах болно. Torrent буюу BitTorrent сүлжээ гэдэг нь p2p (peer to peer) төрлийн нэгэн сүлжээ юм. edonkey, kazaa гэх мэт ижил төрлийн сүлжээнүүд ч бас байдаг. Эдгээр нь ямар нэгэн серверээс биш шууд хүмүүс хоорондоо компьютераасаа файлаа хуваалцах боломж олгодог. 

Давуу талууд:
  • Маш хурдан - ганц сервер компьютераас биш маш олон хүний компьютераас зэрэг татах боломжтой тул хурд өндөр байдаг
  • Дунд нь зогсоогоод үргэлжлүүлж татах боломжтой
  • Бусад warez сайтууд шиг холбоос нь үхнэ гэсэн ойлголт байхгүй
  • Олон жижиг хэсэг болгосон зүйл татаад задлаад төвөг удаад байхгүй, нэг л зүйлээ татаад эхлүүлсэн бол болоо. Warez сайтуудаас бол хамаагүй амар
  • Бараг бүх програм, шинэ кино зэргийг маш амархан хайж олоод татаад авах боломжтой байдаг
зэрэг давуу талуудтай. Би өнөөдөр зөвхөн torrent-г илүү түлхүү танилцуулах болно. Мэдээж та өөрөө бол eMuleLimewire зэрэг бусад p2p сүлжээ, програмуудыг туршаад үзэхэд илүүдэхгүй л болов уу.

Зарим хүмүүс p2p сүлжээнээс юм татахад илүү вирустэй байдаг гэж буруу ойлгодог. Яг тухайн програмыг өөрийнх нь албан ёсны сайтаас нь татаад, мөнгө төлөөд хэрэглээгүй л бол бусад варез сайтаас татахад, кракдаад хэрэглэхэд мөн л адил ихэвчлэн л вирустэй байдаг. Тэгэхээр нэгэнт л варез сайтаас юм татаж хэрэглэдэг бол торрентоос айх хэрэггүй. Бас кино, дуу зэрэг бол харьцангуй вирус тараагаад байх нь гайгүй байдаг.

Торрентоор юм татахад эхлээд torrent client буюу торрент татагч програмыг суулгах хэрэгтэй. Програмын хувьд нэлээд их сонголт байдаг бөгөөд хамгийн өргөн хэрэглэгддэг, алдартай үнэгүй 3 торрент клиент програм нь

Мөн эндээс uTorrent татах
Бас Bittorrent татах энэ 2 нэлээн нийтлэг 2 торрэнт байгааюм за тэгээд доор видео зааврыг дагаад хийгээрэй



Би зарим файл тоглоомуудаа торрэнт дээр хийж байх тул та бүхэн дээрх видео зааврыг дагаад хийгээрэй

Эх сурвалж Dusal.blogmn.net

Та бүхэн миний хөдөлмөрийг үнэлээд сэтгэгдлээ үлдээгээрэй мөн юу оруулахыг хүсэж байгаагаа бас сэтгэгдлээр үлдээнэ үү!!
Бичсэн: Computer KillerS төрөл: Хичээл сургалт | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 592 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 

Бvртгvvлэх Уучлаарай та бүртгэлгүй байна,/Blogmn.net ийн ID-тай хүмүүс шууд нэвтрэнэ үү?/
?>