widgeo.net

Дэлхийн цаг та харах хэсгээ зааж өгөөд тэр газрынхаа цагийг харах боломжтой

Бензин орлуулагч бүтээв

2011-08-20,20:52

Бензин болон бусад төрлийн түлш орлуулагчийг түргэн гаргаж авах боломж олгосон технологийг АНУ-ын Техас муж улсын Райсын их сургуулийн эрдэмтэд боловсруулжээ. Техасын эрдэмтэд одоогийн аргаас хамаагүй богино хугацааны дотор жирийн глюкозыг био түлш, тэрчлэн нефть химийн орлуулагч болгон хувиргаж чадсан байна.

''Бид эрдэмтдийн урьд нь туулсан замаар бус, огт эсрэгээр туршилтаа явуулсан'' гэж судалгааны удирдагч, профессор Рамон Гонсалес ярьжээ. Урьд нь судлаачдын хийсэнчлэн тосны хүчлийн бий болгосон орчинд үүсэх үйл явцыг түргэтгэхийн оронд хүчлүүдийг бүрэн задлах замаар арга ажиллагааг эсрэгээр эргүүлэхэд бүх хүчээ дайчилснаа тэрбээр тэмдэглэсэн байна.

Шинэ технологиор гаргаж авсан бактериуд нь бензин орлуулагч бүтээх тухай ярих боломж олгосон нээлт болжээ. Шинэ аргаар биобутанолыг шинжлэх ухаанд урьд тодорхой болсон аргуудаас 10 дахин хурдан гаргаж авах боломжтой боллоо. Биобутанолыг дийлэнх автомашины хөдөлгүүрт бензиний оронд хэрэглэж болох ажээ.



Та бүхэн миний хөдөлмөрийг үнэлээд сэтгэгдлээ үлдээгээрэй мөн юу оруулахыг хүсэж байгаагаа бас сэтгэгдлээр үлдээнэ үү!!
Бичсэн: Computer KillerS төрөл: Info сэтгүүл | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 291 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 

Бvртгvvлэх Уучлаарай та бүртгэлгүй байна,/Blogmn.net ийн ID-тай хүмүүс шууд нэвтрэнэ үү?/
?>